Дорнод аймгаас 2700 азтан тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-11-08 16:39:49

НӨАТ буюу нэмүү өртгийн албан татварын урамшуулалт сугалаанд Дорнод аймгаа нийт 2700 азтан тодорчээ. Сугалааны тохирол 15 удаа зохион байгуулагдаж дээрх азтанууд 20000-500000 төгрөгийн хонжворыг хожсон байна.

Дорнодын азтангууд өнгөрөгч дөрөвдүгээр сард ихээхэн хиймортой байж 298 хүн энэ сард азтан болсон байна. Хамгийн өндөр хонжвор буюу 500000 төгрөгийг Хэрлэн сумын иргэн Баянжаргалын Бигэрмижид есдүгээр сарын тохирлоор хожжээ.

Б.Туяа


 

Холбоотой мэдээ