Хонконгийн улс төрчдийн эсрэг хориг арга хэмжээ авав

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-11-08 15:33:08

ХОНКОНГ. /msn/. БНХАУ-ын Засгийн газар тусгаар тогтнолыг дэмжигч Хонконгийн хоёр улс төрчид хориг арга хэмжээ авчээ.

БНХАУ-ын парламент Хонконгийн хууль тогтоогч Яу Вай-чин болон Сикстус "Бажо" Люн нарын эсрэг арга хэмжээ авч, тэд албан тушаалдаа үлдэх боломжгүй гэж мэдэгдсэн байна. Энэ арга хэмжээ нь Хятадын эх газраас тусгаарлах зорилго өвөрлөсөн хүмүүст өгч буй цохилт юм. 

Хонконг нь хагас автономит улс байсан боловч 1997 онд БНХАУ-ын хяналтад эргэн орсон билээ. Хонконг болон БНХАУ-ын хоорондын засаг захиргааны тогтолцоог “нэг улс, хоёр тогтолцоо” гэж нэрлэдэг билээ.

Хонконгийн хууль тогтоогчид чин сэтгэлээсээ үүрэг амлалтаа биелүүлэх ёстой бөгөөд тусгаар тогтнолын талаар хэлэлцэх нь “улс оронд хагарал үүсгэнэ” гэж Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хороо мэдэгджээ.

Хууль тогтоох зөвлөлийн сонгууль болсноос хойш зарим хүмүүс тусгаар тогтнохыг дэмжих болсон. Өнөөдөр авч буй энэ арга хэмжээ улс орны эв нэгдэл, тусгаар тогтнолыг хамгаалахад тус дөхөм болох бөгөөд тусгаар тогтнолыг дэмжигчидтэй хатуу тэмцэнэ гэдгийг харуулж буй хэрэг юм гэж Хятадын парламентын  байнгын хорооны дарга Ли Фэй мэдэгдсэн байна.

Харин ардчиллыг дэмжигч хүчин уг алхмыг буруушаагаад, Хятадын зорилго үр дүнд хүрэхгүй гэдгийг батлан харуулах болно гэжээ. 

"Хятадын Засгийн газар ардчилал руу тэмүүлсэн хонконгчуудыг дарах бүртээ хууль эрхзүйн арга хэрэгсэл ашигладаг. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд залуучуудын бодол маш их өөрчлөгдсөн бөгөөд тэдний үзэл бодлыг Хятадын энэ арга хэмжээ хорьж дийлэхгүй" гэж ардчиллыг дэмжигч улс төрч Эдди Чу ярьж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ