ӨВӨРХАНГАЙ: Сэргээгдэх эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-06-12 11:11:30

Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Азийн сан болон "Юрика" ХХК-иас гурван талт санамж бичигт гарын үсэг зурж, сэргээгдэх эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ажлыг эхлүүллээ.


Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Coal-to-Solarтөслийг Арвайхээр хот руу тэлж, гэр хорооллын өрхийг сэргээгдэх эрчим хүчний систем бүхий цахилгаан халаалтын шийдлээр хангаж эхлэхээр ажиллаж байна. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулах, хүрээлэн буй орчныг сайжруулах урт хугацааны шийдлийг тодорхойлно хэмээн үзэж байгаа юм.


Уг төсөл нь Австрали улсын Гадаад хэрэг, худалдааны яамны санхүүжилт, Азийн сангийн хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр (Women’s Climate Resilience)” Өвөрхангай аймгийн Эмэгтэй бизнес эрхлэгчдийн төв"-ийн дэмжлэгээр хэрэгжинэ.

Холбоотой мэдээ