Ямааны 0.15 мянган тонн самнасан ноолуур экспортолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-09 11:27:26

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний 5 сарын дүнгээр экспортод 5424.6 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан байна.


Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 14.5 хувиар багассаныг Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.


Экспортын барааны дүнд эрдэс бүтээгдэхүүн 4834.5 сая ам.доллар буюу 89.1 хувь, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 334.3 сая ам.доллар буюу 6.2 хувь, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн 68.6 сая ам.доллар буюу 1.3 хувийг эзэлж, эдгээр нь нийт экспортын 96.5 хувийг эзэлжээ.


Мөн хугацаанд ямааны 0.15 мянган тонн самнасан ноолуур, 3.40 тонн алт экспортолсон аж. 







Холбоотой мэдээ