СҮХБААТАР: Хэт халж, хуурайшилт нэмэгдэх тул хээрийн түймрээс сэргийлэхийг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР 
                                                                    Баруун-Урт, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Ойрын
өдрүүдэд ихэнх нутгаар халж, халуун хуурай салхи салхилж,
хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй тал хээрийн
түймрээс сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
Тодруулбал, энэ сарын 27, 28-наас шөнөдөө +14+19, өдөртөө +28+33 градус
хүртэл дулаан байна. Энэ үеэр салхи ихэнх нутгаар 16-20 м/с хүрч ширүүснэ. Харин
28-29-нд шилжих шөнө, 31-нд зарим газраар бороо орно гэж УЦУОШТ-өөс мэдээллээ. 
Иймд иргэд малчид
болзошгүй эрсдэлээс урьдчилан
сэргийлж, зохих арга хэмжээ авахыг зөвлөж байна. 
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    