ӨНӨӨДӨР: "Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
-"Алдарт эх"-ийн одон гардуулах ёслол Төрийн ордонд болно.
9:00 цагт: “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал "Шангри Ла"-д болно. Холбогдох утас: 89017101
10:00 цагт: МҮХАҮТ, ОХУ-ын “Экспортын төв”-тэй хамтран зохион байгуулж буй “ОХУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх олон салбарын бизнес” уулзалт МҮХАҮТ-д болно. Холбогдох утас: 91919396
10.00 цагт: Монгол
Улсын замын хөдөлгөөний дүрэм батлагдаж хэрэгжсэний 100 жилийн ойд зориулсан
эрдэм шинжилгээний хурлыг "Галлериа Улаанбаатар" төвийн 3 давхарт “Grand
ballroom” танхимд зохион байгуулна.
13:30
цагт: “Чингис
хаан” олон улсын нисэх буудалд олон улсын иргэний нисэх зөвлөлийн гишүүний гэрчилгээ
гардуулах үйл ажиллагаа "Корпорейт" зочид буудалд болно.
16:00
цагт: “Дөргөнэ хатны домог” моно жүжгийг Улсын
хүүхэлдэйн театрын тайзнаа толилуулна.
-“Бид
эмэгтэйчүүд” чуулган Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
-“Амьд
ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд
6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын
мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6
дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт,
цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон
нутагт:
-Завхан
аймгийн Улиастай суманд 2024 оны "Аялал жуулчлалын хөгжилд нутгийн
иргэдийн оролцоо” аялал жуулчлалын зөвлөгөөн болно.
-Улиастайд
иргэдийн “Спортын их наадам-2025” хоёрдугаар шатны тэмцээн энэ сарын 19-22-ны
өдөр болно.
-Архангай
аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл
гарч байна.
Хилийн
чанадад:
-Япон
Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол
Улсаас 10 гаруй компани оролцож байна.
-Чехийн
Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл
гарч байна.