Хан-Уул дүүргийн МАН-ын төлөөлөгчид шаардлага хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-03 11:46:39

Дүүргийн ИТХ-д олонхийн санал авч сонгогдсон Хан-Уул дүүргийн МАН-ын төлөөлөгчид өмнөх ИТХ-ын дарга нартаа шаардлага хүргүүлжээ.

Шинээр бүрдсэн ИТХ-ын Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын тэргүүлэгчид зарлан хуралдуулах зохицуулалттай. Гэтэл дүүргийн өмнөх ИТХ-ын тэргүүлэгчид анхдугаар хуралдаанаа зарлахгүй байгаа учир МАН-ын 18 шинэ төлөөлөгч үүргээ биелүүлэхийг шаардан шаардлага хүргүүлсэн байна.

Шаардлагыг өчигдөр гардуулсан бөгөөд анхдугаар хуралдаан зарлахгүй хугацаа алдсанаар Хан-Уул дүүргийн иргэдийн тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэхгүй, улмаар дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж чадахгүй, орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах зэрэг цаг үеийн олон асуудлууд тулгамдаад байгааг төлөөлөгчид хэлж байв.

Н.Туяа

Холбоотой мэдээ