Конгрессын сонгуулиар Ардчилсан нам нэмж суудал авах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-03 09:28:31

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Конгрессын сонгууль ирэх мягмар гарагт Ерөнхийлөгчийн сонгуультай хамт болох билээ. Энэ сонгуулиар Ардчилсан нам хоёр танхимд олонх болж чадах эсэх нь олны анхаарлыг татаж байна.

Одоогийн байдлаар Бүгд Найрамдах нам Конгрессын хоёр танхимын хоёуланд нь олонхыг бүрдүүлж байгаа боловч Ардчилсан нам Сенатын танхимд таван суудал нэмж авсан тохиолдолд олонх болох боломжтой юм.

Үүнээс гадна Ардчилсан намынхан Төлөөлөгчдийн танхим дахь суудлынхаа тоог нэмэгдүүлж магадгүй байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампын хийсэн дуулиан тарьсан мэдэгдлүүд нь Бүгд Найрамдах намын кампанит ажилд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж болгоомжлон тус намаас нэр дэвшигч зарим хүмүүс Трампаас зайгаа барьж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ