ОРХОН: Засгийн газрын ажлын баг уул уурхайн компанийн төлөөлөлтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-04-30 15:27:59

Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ажлын баг Орхон аймагт ажиллалаа.


Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Монгол Улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан нар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын удирдлагууд болон үүсмэл орд ашиглагч хуулийн этгээд “Эрдмин”, “Ачит-Ихт”, “Зэс Эрдэнийн хувь” компанийн төлөөллийг энэ сарын 29-нд хүлээн авч уулзлаа.


Уулзалтад ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, “Эрдмин” ХХК-ийн Ерөнхий захирал С.Мөнхбаяр, “Ачит ихт” ХХК-ийн Ажлын хэсгийн ахлагч Д.Цогбаатар, “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар болон албаны бусад хүмүүс оролцсон байна.


Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулсан ажлын баг үүсмэл орд ашиглаж буй компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, удирдлагуудынх нь санал бодлыг сонслоо. Энэ үеэр хоёр тал цаашид үүсмэл ордыг зөв зохистой ашиглахад хууль эрх зүйн зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай болохыг онцолсон юм.





Холбоотой мэдээ