“Зүггүй Шөмбөөлэй” жүжиг дахин тайзнаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-01 17:30:03
Yesukheitumur Tumurbaatar

МУГЖ Л.Лхасүрэнгийн Зүггүй Шөмбөөлэй жүжиг нь анх 2014 онд жүжигчин C.Лхагвадоржийн найруулгаар Төв аймгийн Монгол туургатан театрын тайзнаа амилж өдгөө 10 дах удаагаа тоглож байгаа юм.

Уг жүжиг хүүхэд багачуудын сэтгэлд цоо шинэ орон зайг үүсгэж, хүсэл тэмүүллийг нь байлдан дагуулж буй хэмээн сурган хүмүүжүүлэгч багш нар онцолж байлаа.

Харин тус жүжгийг Монгол бахархлын өдөрт зориулан 400 хүүхдэд үнэ төлбөргүй тоглож байгаа бөгөөд жүжгийг жүжигчин Б.Сүхбаатарын найруулгаар шинэчлэгдэн тавигдаж бяцхан үзэгчдийн сонорт хүрч буй талаар туслах найруулагч Б.Даваацэрэн хэлсэн юм.

Сонирхуулахад, Төв аймгийн Монгол туургатан театрын жүжигчид “Саарал чонын паян” хүүхдийн жүжгийнхээ бэлтгэл ажилдаа орсон бөгөөд тун удахгүй тайзнаа тавигдаж үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгааг талаар хэллээ.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ