УИХ дахь намын бүлгүүдийн хуралдааны цаг тодорхойгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-01 10:08:31

УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж, УИХ дахь намын бүлгүүд хуралдахаар товлогдоод байна.

Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд болно. Гэхдээ одоогийн байдлаар бүлгүүдийн хуралдаан эхлэх цагийг тогтоогоогүй байгаа аж. 

Бүлгүүд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэх Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хууль болон дагалдах хуулиуд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэргээр байр сууриа нэгтгэх юм. 

Н.Туяа

 

 

Холбоотой мэдээ