Төрийн албаны мэргэшлийн шалгалт авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 10:04:00

 Сүхбаатар аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс  төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалт  авчээ.

       Нутгийн захиргааны байгууллагын дэс болон туслах түшмэлийн ангиллын нийт 24 ажлын байранд  бүртгүүлсэн 117 хүнээс  хууль эрх зүй, Монголын түүх, монгол хэл, архив, албан хэрэг хөтлөлт зэрэг сэдвээр цахим хэлбэрээр шалгалт авахад 28 хүн  тэнцсэн байна.

Г.Сүхээ

Холбоотой мэдээ