Олгосон газрын ашиглалтад хяналт тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 09:54:35

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны 40 дугаар тогтоолоор “Дархан сумын 2014-2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд хяналт тавьж шалгалт хийх ажлын хэсгийг байгуулаад байна.

Ажлын хэсгийн бүрэлдхүүнд Дархан сумын ИТХ-ын “Сумын хөгжлийн бодлогын хороо”-ны дарга Б.Жавхлан, “Хууль эрх зүй өргөдөл гомдлын хороо”-ны дарга Т.Чимгээ, ИТХ-ын Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ,Х. Мөнх-Од, төлөөлөгч Ч.Цэрэннадмид, С.Баатархуяг, Дархан сумын газрын даамал Д.Батзул нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хуралдав.

Хурлаар “Дархан сумын 2014-2015 оны газар олголтод хяналт шалгалт хийх ажлын удирдамж” боловсруулахад гишүүдээс санал авчээ. Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ :-“Газар олголтод хийх хяналт шалгалтыг хоёр үе шаттай хийе. Эхний ээлжид газрын албаны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө буюу бичиг баримтыг нь шалгая. Дараагаар нь газар дээр нь явж үзье” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Түүнчлэн ажлын хэсгийн гишүүд Дархан сумын 2014-2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу олгогдсон эсэх, зориулалт, байршил хэмжээ болон иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирсэн гомдол саналыг үндэслэж газар дээр нь ажиллах зарчмаар уг хяналт шалгалтыг явуулахаар тогтлоо.  

           Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ