Удирдах ажилтны сонгон шалгаруулалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-31 09:46:44
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг энэ сарын 27-ний өдөр зохион байгууллаа.

Аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга, Баян-Өнжүүл сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Баян сумын ЗДТГ-ын дарга, Алтанбулаг сумын Санхүүгийн албаны дарга болон Ерөнхий нягтлан бодогч, Аймгийн Албан бус насан туршийн боловсрол төвийн захирал, Аргалант сумын соёлын төвийн эрхлэгч, Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, зэрэг ажлын байруудад сонгон шалгаруулалт зарласан юм.

Тус шалгаруулалтанд 30 иргэн оролцож 26 нь тэнцсэн бөгөөд зарлагдсан 9 ажлын байранд дээш оноог авч нөөцөнд бүртгэгдсэн хүмүүсээс томилогдон ажиллах юм байна. Энэ жилийн сонгон шалгаруулалтанд оролцож байгаа хүмүүсийн чадвар нь урьд урьд жилүүдийнхээс ахисан байгааг зохион байгуулагчид нь онцолж байлаа.

Төрийн албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажлын зорилго нь Төрийн албаны тухай хуулийн 10.1, 10.3, 10.4 заасны дагуу Төсвийн байгууллагын удирдлага, болон тухайн албан тушаал, ажлын байрны тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршдог байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ