ДОРНОГОВЬ: Мал төллөлт 15.6 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 95806 эх мал төллөснөөс малчид 1668 ботго, 456 унага, 696 тугал, 47732 хурга, 45340 ишиг буюу нийт 95892 төл хүлээн авчээ.
Мал төллөлт 15.6 хувьтай байгаа бол төл бойжилт 100 хувьтай. Дашрамд, энэ онд Дорноговьд 5524 малчин, мал
бүхий өрхийн нийт 1,4 сая толгой мал хаваржиж байна. Аймгийн хэмжээнд 2024
оны жилийн эцсээр 704147 толгой эх мал тоологдож үүнээс төлөлвөл зохих 614054
толгой эх мал байгаа
юм.