М.Ферстаппен Японы Гран-Прид дөрөв дэх удаагаа түрүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
СҮЗҮКА, 2025 оны дөрөвдүгээр сарын 6 /BBC/. “Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь гараа буюу Японы Гран-Прид “Ред Булл” багийн нидерланд нисгэгч Макс Ферстаппен түрүүллээ.
Тэрбээр уралдааны замыг нэг цаг, 22 минут, 6 секундэд туулснаар Японы Гран-Прид дөрөв дэх жилдээ дараалан
түрүүлсэн байна. “Макларен” багийн Ландо Норрис түүнээс 1.4 секундээр хоцорч барианд орсон бол түүний багийн хамтрагч Оскар
Пиастри гуравдугаар байр
эзэлжээ. Харин Японы нисгэгч Юки Цүнода 12 дугаарт барианд орсон байна.
Дэлхийн дөрвөн
удаагийн аварга М.Ферстаппен
энэ улиралд эхний түрүүгээ хүртэж буй нь энэ бөгөөд 61 оноотойгоор нисгэгчдийн
чансааны хоёрдугаарт бичигдэж байна. Харин Л.Норрис 62 оноотойгоор
тэргүүлж байгаа бол О.Пиастри, Ж.Рассель, К.Антонелли нар эхний тавд жагсаж
байна.
“Формула-1”-ийн дараагийн гараа Бахрейнд дөрөвдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд болно.