ХӨВСГӨЛ: Цагдаагийн газарт приус-30 маркийн авто машин олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг
дарга Л.Төмөрбаатар аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Мөнхжаргал гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, тулгамдаж буй олон асуудал байна гэдгийг хэлж байлаа.
Тухайлбал цагдаагийн алба хаагчдын тоо цөөн, ажлын ачаалал их байна.
Цагдаагийн газрын төв байрны
халаалтын их засварын зардлыг шийдвэрлэх, сумдын цагдаагийн кабоныг шинээр
барих, засварлах ажилд дэмжлэг үзүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан
сэргийлэх зөвлөмж мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор лед дэлгэцийг
шийдвэрлэхэд анхааран ажиллахыг хүслээ.
Энэ үеэр Засаг дарга Л.Төмөрбаатар Цагдаагийн газарт приус-30 маркийн авто машиныг гардуулан өглөө.
Мөн Цагдаагийн газрын төв байрыг
шинээр барих асуудлыг улсын төсөвт тусгуулахад анхаарч, жолооны үнэмлэх хэвлэх
киоск машин олгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын
ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор суудлын гурван авто машин, тоног төхөөрөмжүүдийг
шийдвэрлэж өгөхөөр боллоо.