Хилийн зарим боомтыг түр хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хилийн зарим боомтыг баасан гарагт түр хаана.
БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу ханш нээх баярын өдөр дөрөвдүгээр сарын 4-нд тохиож байгаа учир авто замын Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга боомтын түр хаах юм.
Харин агаарын болон төмөр замын боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллахыг Зам тээврийн яам мэдээлжээ.
Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа
5 минут

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
19 цаг