БАЯНХОНГОР: Говийн нутгаар 22 градус хүрч дулаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-04-01 13:28:36

Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун, говийн нутгаар 22 градус хүрч дулаарна.


Энэ сарын 8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын температур: Говийн нутгаар шөнөдөө +1 +6 градус, өдөртөө +14 +19 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө +2 +7 градус, өдөртөө +17 +22 градус дулаан байна. Харин хангайн уулархаг нутгаар шөнөдөө -7 -12 градус хүйтэн, өдөртөө +3 +8 градус дулаан, хангайн нутгийн зүүн хэсэг, хээр тал, Алтайн салбар уулсын нутгаар шөнөдөө 0 -5 градус хүйтэн, өдөртөө +7 +12 градус дулаан байна.


Аймгийн УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 3-нд үүлшиж, уулархаг нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10м/с, говийн нутгаар 9-12м/с, зарим үед 18м/с хүрч ширүүсч явган шороон шуурга шуурна.

Холбоотой мэдээ