Гамшигт нэрвэгдсэн 300 айл өрхөд тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-27 02:03:23

Өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотноо болсон үерт нэрвэгдсэн айл өрхүүдэд “Самсунг электроникс”, “Гоо ундрах” ТББ хамтран тусламж үзүүллээ.

Өлгий хотод болсон байгалийн гамшгийн улмаас 6, 9, 13 дугаар багийн 360 орчим айл өрхийн, 1400 гаруй иргэн үерт автсан юм. Үерийн улмаас 105 өрхийн байшин нурж, орон гэргүй болсноос гадна 70 байшин нурах эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг.

“Самсунг электроникс”, “Гоо ундрах” ТББ хамтран орон нутаг дахь Некст электрониксын салбараар дамжуулан үерт автаад орон гэрээ төвхнүүлж амжаагүй байгаа 300 айл өрхөд телевизор, тоос сорогч, богино долгионы зуух зэрэг 100 сая орчим төгрөгийн үнэ бүхий цахилгаан барааг  тусламж болгон хүргүүлжээ.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ