Төмөр замын ослоор 8 хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-09 16:43:56

Галт тэргэнд автомашин, явган зорчигч дайруулах тохиолдол буурч байна уу, үгүй юу? Энэ талаар тодруулбал, он гарсаар төмөр замын ослоор найман хүн нас барсан мэдээ байна.

Галт тэрэг гарманд ойртсон үед төмөр зам дээгүүр зорчих хөдөлгөөн хийхийг оролдсон 100 гаруй зөрчил бүртгэгдсэн байна. Галт тэрэг гарманд ойртсоныг дуут дохиогоор явган зорчигч болон автомашинтай иргэнд сануулаад байхад л төмөр зам дээгүүр зорчих хөдөлгөөн хийдэг. Энэ нь ослын үндэс болдог гэж Төмөр замын ажилтнууд ярив. Улаанбаатар хотын төв дундуур явдаг төмөр замтай ойрхон байрладаг  "Хархорин", "Барс" зэрэг захуудын ойролцоо осол  их гардаг юм байна.  Явж байгаа галт тэрэгний урдуур гарсан хүн, машины алин ч  осолд өртөх магадлалтай. Учир нь 1500 тонн жинтэй галт тэргийг зогсоохын тулд нэг километрийн өмнөөс тоормослох ёстой ч, тулсан үед зогсох боломжгүй гэдгийг төмөр замын мэргэжилтнүүд онцолж байна. Үүнээс илүү сэрэмжлүүлэг гэж юу байх вэ?

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ