“Монголын хөрөнгийн бирж” ХК нэгж хувьцаанд 47 төгрөгийн ногдол ашиг хуваарилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, нэгж хувьцаанд 47 төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Ногдол ашгийг энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулж, хувьцаа эзэмшигчдэд олгох аж.
Тус компани 2023 онд татвар суутгасан дүнгээр нэгж хувьцаанд 11 төгрөг 79 мөнгө хуваарилж байжээ.