Шумбагч онгоцноос хөөргөдөг дрон зохион бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2025-01-23 17:12:37

ХОНКОНГ, 2025 нэгдүгээр сарын 23 /SCMP/. Шумбагч хөлөг онгоцноос хөөргөсний дараа даалгавраа дуусгаад хөөргөсөн байрлалдаа буцаж ирдэг нисгэгчгүй нисдэг төхөөрөмж зохион бүтээсэн тухай South China Morning Post (SCMP) сонинд мэдээлжээ.


Шиан хот дахь Баруун хойд бүсийн политехникийн их сургууль болон Хятадын аэродинамикийн төвийн судлаачид эл дроныг туршсан байна.


Уг нисгэгчгүй онгоц нь "усан доорх байршлыг тодорхойлох болон агаарт хийх маневрыг хослуулснаараа давуу талтай" гэж  зохион бүтээгчдийн багийнхан ярилаа. 


Энэхүү нисгэгчгүй онгоцыг далай тэнгист тагнуулын ажиллагаа, тандалт явуулах, цохилт өгөх, дайралт хийх зэргээр байлдааны талбарт ашиглах боломжтой ажээ. 

Холбоотой мэдээ