ОРХОН: Улаанбаатар хотоос 1385 иргэн шилжин иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Орхон аймагт 3415 иргэн шилжин ирж суурьшжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Улаанбаатар хотоос хамгийн их нь буюу 1385 иргэн шилжиж ирсэн байна. Үүний дараа Булган аймгаас 626, Сэлэнгэ аймгаас 196, Хөвсгөл аймгаас 188, Дархан хотоос 143, бусад орон нутгаас 877 иргэн Орхон аймгийн харьяалалтай болжээ.
Сүүлийн дөрвөн жилийн хүн амын шилжилт хөдөлгөөнийг авч үзвэл, 2020 онд 1529, 2021 онд 2024, 2022 онд 2173, 2023 онд 2839, 2024 онд 3415 иргэн тус аймагт шилжин ирсэн байна.