Дипломат албаны тухай хуулийн төслийг эргүүлэн татав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-10-21 19:09:07

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Дипломат албаны тухай хуулийн төслийг эргүүлэн татаж буйг УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдлээ.

Засгийн газраас уг хуулийн төслийг энэ оны хоёрдугаар сард УИХ-д өргөн барьсан юм. Гэвч дахин боловсруулах, нэмж судлах шаардлага үүссэн гэж үзэн Засгийн газар төслөө буцаан татлаа. 

Үүгээр УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв. 

Н.Туяа

Холбоотой мэдээ