ОРХОН: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 12.1 хувиар өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр 16 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Статистикийн хэлтсээс эрхлэн гаргадаг аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр 2024 онд хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 12.1 хувиар өсчээ.
Аймгийн эдийн засгийн эерэг
үзүүлэлтийн хувьд барилга, тээвэр, нийтийн хоол, нийтийн аж ахуйн үйлчилгээ
зэрэг хэд хэдэн салбарын орлого нэмэгдсэн бол гадаад худалдааны эргэлт, аж
үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалт буурсан байна.
Тодруулбал, 2024 онд тус
аймгийн төсвийн орлого 10.1, нийгмийн даатгалын сангийн орлого 5.0, барилга
угсралт, их засварын ажлын орлого 18.9, тээврийн салбарын орлого 4.8, худалдаа,
нийтийн хоолны бараа гүйлгээний орлого 31.1, нийтийн аж ахуйн үйлчилгээний
орлого 20.2, ахуйн үйлчилгээний орлого 37.2 хувиар тус тус нэмэгдсэн
үзүүлэлттэй байна.
Харин гадаад худалдааны нийт
эргэлт 6.5 хувиар, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 0.3 хувиар, аж
үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн борлуулалт 0.1 хувиар буурчээ.