ХОВД: Бөхийн барилдаанд аймгийн начин О.Бямбацэрэн түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-01-13 18:20:09

Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр тохиож байна.  

 

Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан Ховд аймагт боллоо.

 

Бөхийн барилдаанд 32 бөх оролцсоноос Буянт сумын харьяат, аймгийн начин Оюутын Бямбацэрэн түрүүлж, Дөргөн сумын харьяат, аймгийн начин Төмөрхуягийн Эрдэнэдалай үзүүрлэв.

Харин их шөвөгт аймгийн начин Ш.Еркинбек, сумын заан С.Гансүх нар шалгарчээ.

Бөхийн барилдааныг Ховд аймгийн ИТХ, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, БТСГ, Үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулсан юм. 

 

Холбоотой мэдээ