АРХАНГАЙ: Нийт нутгаар зудын эрсдэл 71 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн зудын эрсдэлийн нөхцөл байдлыг аймгийн УЦУОШТ-өөс 2025 оны 1 дүгээр сарын 2-ны байдлаар гаргажээ.
Архангай аймгийн нийт нутгийн 1.3 хувь нь бага, 27.7 хувь нь дунд, 57.4 хувь нь их, 13.6 хувь нь нэн их эрсдэлтэй гэж гарсан байна. Өөрөөр хэлбэл, нийт нутгийн 71 хувьд нь зудын эрсдэл байна гэж гарчээ.
Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 66 хувь нь цастай, 34 хувь цасгүй байна.
Урьдчилсан мэдээгээр энэ нэгдүгээр сарын агаарын дундаж градус нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нь олон жилийн дунджаас
ахиу орох төлөвтэй байгааг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.