Э.Түвшинбаяр: Хүн бүрийг зөгийн бал хэрэглэдэг болгох нь миний хүсэл
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024
оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Түмэнцогт суманд зөгийн аж ахуй эрхэлж, орон нутгийн иргэдээ цэвэр балаар хангаж буй үйлдвэрлэгч Э.Түвшинбаяртай цөөн хором ярилцлаа. Түүний хувьд төгсөх дамжааны оюутан. Өөрөөр хэлбэл тэрээр суралцангаа үйлдвэрлэл эрхэлдэг гэдгээрээ онцлог.
-Эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Энхтөрийн Түвшинбаяр гэдэг. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул. ХААИС-ийн төгсөх дамжааны оюутан одоо 21 настай. Мөн Хар ямаатын зөгийчид хоршоог тэргүүлэн ажилладаг.
-Хэзээнээс зөгийн аж ахуй эрхэлж, орон нутагтаа үйлдвэрлэж эхэлсэн бэ?
-2013 онд өрхийн хэмжээнд үйлдвэрлэлээ эхлүүлж байсан. Манай аав, ээж хоёр их хөдөлмөрч хүмүүс. Газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Багаасаа л тэр хоёрыгоо дагаж, ажилд нь тусалж
явсаар өнөөг хүрсэн. Сүүлийн жилүүдэд бие даан үйлдвэрлэл явуулж, бага багаар хөгжүүлж байна.
-Танайхтай
ижил төстэй үйлдвэрлэгчид бий юу?
-Манайхтай ижил төстэй байгууллга одоогоор байхгүй. Сүхбаатар аймгийн цор ганц бал үйлдвэрлэж буй зөгийн аж
ахуй гэж хэлж болно.
-Танай
бүтээгдэхүүний онцлог давуу тал нь юу вэ?
-Давуу тал маш олон бий. Хэлсэнчлэн цор ганц гэдэг бол бидний хамгийн том давуу
тал. Манай аж ахуй Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын заагт байрлах Хар ямаат гэх байгалийн дархан цаазат тусгай хамгаалалтын
газарт байрладаг. Энд маш
олон төрлийн болон нэн ховор эмийн ургамал
ургадаг. Тиймээс
бид 100 хувь байгалийн органик
зөгийн
бал үйлдвэрлэж
байгаагаараа давуу талтай. Тиймээс
Сүхбаатар аймгийн нүүр царай болох шилдэг брэнд бүээгдэхүүний нэг болох бүрэн боломжтой гэж бодож байна.
-Жилд хэчнээн хэмжээний бал
үйлдвэрлэж байна.
Борлуулалтаа яаж
хийдэг вэ?
-Яг тодорхой хэлэх боломжгүй, харилцан адилгүй өөр өөр байдаг. Байгалийн шалгуур маш их нөлөөлнө.
Ер нь үнэхээр сонирхолтой, сэтгэлтэй болоод тууштай хүн л энэ ажлыг хийж чадна. Бүтээгдэхүүн маань сум орон нутагтаа болоод хөрш зэргэлдээх сумдад хэдийнэ танигдсан. Тиймээс ихэнхдээ шууд гар
дээрээс л борлуулчихдаг. Байнгын
үйлчлүүлэгчид маань ч аваад сурчихсан. Сүүлийн үед өөр аймаг, сумаас захиалга авч байна.
-Сурахынхаа
хажуугаар энэ ажлаа хийдэг гэсэн үг үү?
-Тийм ээ. Долоо хоног бүрийн баасан гарагт хичээл тараад шууд л нутаг руугаа явна. Аав, ээждээ тусалж, аж ахуйн ажлаа ч амжуулчхаад бүтэн сайны
орой эргээд л Улаанбаатар
хот руу явдаг. Одоо ч бүр сурчихсан даа.
-Яагаад энэ чиглэлийн үйлдвэрлэлийг сонирхсон вэ? Өөрийнхөө
эрхэлж байгаа ажилдаа зориулж бараг мэргэжлээ сонгосон байх тийм үү?
-Үнээн. Энэ миний хамгийн ярих дуртай сэдэв. Ярихдаа ч нүүр бардам байдаг. Анх аж
ахуйтай болно гэж зөгий үржүүлээгүй л дээ. Зүгээр л өрхийнхөө хэрэгцээнд, эрүүл мэндээ бодож зөгийн балыг тогтмол хэрэглэх үүднээс эхлүүлж байсан. Тэгээд зөгийг маш их судалсан.
Би хүн
бүрийг
зөгийн
бал хэрэглээсэй гэж хүсдэг. Яагаад гэвэл манай монголчууд эмийг маш замбараагүй хэрэглэдэг. Тухайн эмийг үйлдвэрлэхдээ 2-3 төрлийн
эмийн ургамлыг ашиглан,
химийн урвалд оруулаад эцсийн бүтээгдэхүүн болгодог. Харин зөгий гэдэг амьтан өөрөө байгалийн асар олон мянган
цэцэгсийн шүүсийг цуглуулан бал бий болгодог. Энэ маань хүний биед орж, бүх эд эсэд нөлөөлж дархлааг маш сайн дэмждэг. Тиймээс би өөрийн хийж байгаа ажлаа
бизнес
гэж хардаггүй. Энэ бол монгол хүн бүрийн эрүүл мэндийн төлөө
хийж байгаа үйл гэж
харж байгаа. Энэ ажлаа орон нутгаасаа эхлүүлж буй төдий.
-Удахгүй их сургуулиа төгсөх юм байна. Төгсөөд хаана ажиллана гэж боддог
вэ?
-Магадгүй төв газарт ажиллаж амьдрах байх гэж бодох хүмүүс байгаа байх. Гэхдээ надад огтоос тийм бодол төрдөггүй. Төрж өссөн нутаг Сүхбаатар аймгийн Түмэнцогтдоо ажиллаж амьдарна.
Би ХААИС-ийн
төгсөх ангийн оюутан хэдий ч давхар хууль, эрх зүйгээр суралцаж байгаа. Энэ сайхан нутагт төрж, өссөн хүний хувьд эргээд нутагтаа иргэнийхээ үүргээ биелүүлэх ёстой гэж боддог. Орон нутгаа, сумынхаа ирээдүйг сайн сайхнаар төсөөлж, тэр хөгжлийнх нь төлөө өөрийн чадах бүхнээ зориулна гэж бодож байгаа.
-Мэдээж
өмнөө тавьсан том
зорилго байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Хамгийн том зорилго, мөрөөдлөөсөө та бүхэнтэй хуваалцъя. Манай аймаг тал хээрийн бүс нутаг. Дэндүү
сайхан нутаг. Би
эд баялгийн
төлөө
биш, харин энэ сайхан нутаг
усаа онгон дагшнаар нь хадгалах, хамгаалах, бүр илүү сайхан болгохын төлөө
зорьж яваа залуу. Тийм
ч учраас томоохон уул ус,
байгалийн үзэсгэлэнт газрыг
битүү ногоон төгөл болгон ойжуулна гэсэн зорилготой. Үүнийгээ ч хэрэгжүүлэх эхлэлээ тавьж, суралцсаар явна.
-Орон нутагт ХАА-н салбарыг тэр дундаа та бүхэн шиг хүнс үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд цаашид
анхаарах асуудал нь юу гэж харж байна. Яг дотор нь ажиллаж, сайн мууг нь үзэж яваа болохоор
асуумаар санагдлаа?
-Надтай нийлж энэ зөгийн аж ахуйг авч яваа залуус бий. Бид бүх сэтгэл зүрхээ зөвхөн үүндээ л зориулж ажилладаг. Шинэ юм хийе гээд зорьж зүтгэж байгаа залуус маш олон бий. Гагцхүү иргэд хортой хүнсэнд эрүүл мэндээ даатгахгүйгээр нутгийнхаа үйлдвэрлэгч залуусыг дэмжээд өгвөл бидэнд, тэдэнд илүү их боломж байгаа гэж би боддог. ХАА-н салбар бол хаана ч, хэзээ ч нэгдүгээрт байх учиртай. Хүнсний аюулгүй байдал маш чухлаар яригдаж буй энэ цаг үед жинхэнэ органик хүнсийг хэрэглэх ёстой. Гэтэл манай аймагт энэ төрлийн бүтээгдэхүүний сонголт, нийлүүлэлт хараахан санасан хэмжээнд биш байгаад харамсдаг. Харин Монгол Улсын Засгийн газраас хоршоог дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг олзуурхаж байгаа. Олон хүнд шинэ боломж олгох гарц гэж хардаг. Тиймээс удахгүй сайхан цаг ирнэ гэдэгт би итгэж байна.
-Ярилцсанд баярлалаа.