ЗАВХАН: Шинээр барьж байгаа барилгуудын ажлын явцыг дүгнэж зөвлөмж өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны арванхоёрдугаар
сарын 13 /МОНЦАМЭ. Завхан аймгийн эрүүл мэндийн салбарт шинээр барьж
байгаа барилгуудад хяналт хийжээ.
Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн 100 ортой өргөтгөлийн барилга угсралтын ажлыг “Стандартхолдинг” ХХК улсын төсвийн 27584.7 сая төгрөгөөр гүйцэтгэж байна.
Өнгөрсөн 9
дүгээр сараас эхэлсэн барилгын ажил хэвийн, барилгын ажил 2027 онд дуусна. Барилгын
ажлын гүйцэтгэлийн хяналтыг хийж барилгын суурийн ажилд хэд хэдэн зөвлөмж өгсөн. Мөн барилгад хэрэглэж байгаа арматурын диаметр бүрээс дээж авч лабораторид шинжилгээнд өгч дүгнэлт гаргуулах
үүргийг гүйцэтгэгч компанид өгсөн байна.
Мөн Яруу суманд барьж байгаа 15 ортой эрүүл мэндийн төвийн барилгын ажлын явц 90 гаруй хувьтай байна. Тус барилгын ажлыг “Дайчин хүлэг” ХХК улсын төсвийн 3070.6 сая төгрөгийн өртгөөр барьж байна. Барилгын ажил 2023 оны 9 дүгээр сард эхэлсэн, барилгын ажлын ээлжит хяналт шалгалтыг 10, 11 дүгээр сард хийсэн байна.
Тус барилгад цахилгаан хангамжийн самбаруудад хаяг хийх, ерөнхий шит болон, давхар дундын шитэд байгаа утаснуудад төгсгөвч хийх. Хэрэглэгчийн ерөнхий шитэд 100 А-ын DTZY-88 маркийн тоолуур суурилуулах, газардуулгын хүрээний эсэргүүцлийг хэмжсэн акт протоколыг бэлэн байлгах. Гадна явган зам талбайд замын хашлага хийж өгөх, прапедний цэнхэр төмрийг гөлмөн төмрөөр солих, дотор засалд анхаарах. Бохирын үнэр гарагч хоолойг дулаалах, гадна цахилгаан хангамжид дүгнэлт хийлгэх гэх мэтчлэн зөвлөмжийг өгсөн гэж Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас мэдээлэв.
Завхан аймгийн Яруу сумын 15 ортой Эрүүл мэндийн төвийн барилга,
Яруу сум нь 2000 орчим хүн амтай. Эрүүл мэндийн төв нь жилдээ давхардсан тоогоор 2900 гаруй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.
Аймгийн төв Улиастай суманд баригдаж байгаа 100 ортой Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга,
Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь жилд 20989 өвчтөнийг 144664 ор хоногоор хэвтүүлж эмчилдэг.
360.0 мянган хүнд амбулатороор үйлчилдэг.