Худалдаа хөгжлийн банкны харилцагчид Apple Pay-тэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-10 12:56:45

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Харилцагч та өөрийн iPhone болон Apple Watch, iPad, Mac-aa ашиглан төлбөр тооцоогоо илүү аюулгүй, найдвартай, нууцлалтай хийдэг болж байна.


Худалдаа хөгжлийн банк нь харилцагч нартаа зориулан төлбөр төлөх илүү аюулгүй, найдвартай, нууцлалтай арга болох Apple Pay-ийг өнөөдрөөс эхлэн Монгол Улсад нэвтрүүллээ. Ингэснээр биет картаа хэн нэгэнд өгч ямар нэг товчлуур дарах, эсхүл бэлэн мөнгө ашиглахгүйгээр iPhone-ийн хүчин чадлыг ашиглан гүйлгээ бүрийг баталгаажуулан төлбөр, тооцоогоо хийх боломжтой болов. Харилцагч та бүхэн iPhone болон Apple watch-ийн хажуугийн товчоо ердөө хоёр удаа дараад дурын ПОС төхөөрөмжид зайнаас уншуулж Apple Pay-ээр төлбөрөө төлөх боломжтой. Apple Рау-ийн бүх гүйлгээ найдвартай бөгөөд Face ID, Touch ID эсвэл төхөөрөмжийн нууц үг болон нэг удаагийн дахин давтагдашгүй динамик аюулгүйн кодоор баталгааждаг бөгөөд хүнсний дэлгүүр, эмийн сан, такси, ресторан, кофе шоп, жижиглэн худалдааны дэлгүүр гэх мэт бүхий л худалдаа үйлчилгээний газарт, хүссэн үедээ ашиглах юм.

 

Apple Pay-ийг ашиглан iPhone, iPad болон Mac дээрх аппликейшн болон Safari дахь вэбсайтууд дээр илүү хурдан, хялбар худалдан авалт хийх боломжтой бөгөөд шинээр бүртгэл үүсгэх, хүргэлтийн хаяг болон төлбөрийн мэдээллээ байнга давтан оруулах шаардлагагүй. Apple Pay нь харилцагч таны хоол, хүнсний хүргэлт, цахим худалдаа, тээвэр, зогсоол зэрэг олон төрлийн төлбөр төлөх процессыг ийнхүү илүү амар, хялбар болгож байна. Apple Watch дээрх аппликейшн дээр төлбөр хийхэд мөн Apple Pay-ийг ашиглах боломжтой.


Apple Pay ашиглан дебит болон кредит картаар төлбөр хийх үед таны картын дугаар Apple-ийн төхөөрөмж болон серверт хадгалагдахгүй. Харин дахин давтагдашгүй токен дугаар үүсгэж, тус кодыг хувирган нууцалж, төлбөрийн мэдээллийг төхөөрөмж дээрх аюулгүй элементийн чипэнд найдвартай хадгалагддаг. Өөрөөр хэлбэл, аюулгүй байдал болон хамгаалалт нь Apple Pay-ийн гол үндэс суурь юм.

Apple Pay-д картаа холбох нь маш амархан. Харилцагч та iPhone утасныхаа Wallet app-ийг нээн “+” товчин дээр дарж ХХБ-ны виртуал Mastercard-aa холбоорой. Мөн ХХБ-ны харилцагчид TDB Online үйлчилгээг ашиглан, виртуал Mastercard болон дотоодын T картаа хялбархан нэмэх боломжтой.


Apple Pay үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://www.apple.com/apple-pay 

Худалдаа, хөгжлийн банктай холбоотой мэдээллийг http://applepay.tdbm.mn   болон ХХБ-ны цахим хуудас, вэбсайтаас аваарай.

Холбоотой мэдээ