Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зүүн хагаст хүйтэрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх
нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд
12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг
голын хөндийгөөр -18…-23 градус хүрнэ.
Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Онон,
Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13…-18 градус, Хангайн нурууны
өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар
-8...-13 градус хүйтэн байна.
Нутгийн зүүн
өмнөд хэсгээр цас орж, зүүн хагаст хүйтэрнэ.