Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -16…-21 градус хүрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН![](/files/6750fe07259b3.png)
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг
голын хөндийгөөр -16…-21 градус хүрнэ.
Увс нуурын
хотгор болон Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх
голын хөндийгөөр -10…-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн
баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн
байна.
Увс нуурын
хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар
цас орно.