БНСУ-ын парламент онц байдлыг цуцлахыг дэмжжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблей онц байдал зарлах тухай шийдвэрийг хүчингүй болгохыг дэмжлээ.
Тус улсын Үндсэн хуульд зааснаар, парламентын гишүүдийн олонх нь онц байдал зарлах шийдвэрийг хүчингүй болгохыг шаардсан тохиолдолд онц байдлын дэглэмийг цуцлах ёстой.
Цэргүүд парламентын ордон руу шууд орсон, парламентын ордон байрлах дүүргийн дээгүүр цэргийн гурван нисдэг тэрэг нисэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Цогцолбор руу нэвтрэхыг хориглосон бөгөөд зөвхөн гишүүд, ажилтнууд, итгэмжлэгдсэн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг нэвтрүүлж байна. Цэргүүд цогцолборын гадна хаалт босгосон байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль "засгийн газрын эсрэг үйл ажиллагаа идэвхжиж байгаа тул" улс орондоо онц байдал зарлаж байгаагаа мэдэгдсэн юм.
Онц байдал зарласантай холбогдуулан парламент, бүс нутгуудын засаг захиргаа, улс төрийн намуудын үйл ажиллагааг хориглосон байна.