БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн ИТХ-ын ээлжит ІІ хуралдаанаар 21 асуудал хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-12-03 15:02:25

Өлгий, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит ІІ хуралдаан энэ сарын 4-ний өдөр болно.


Ээлжит хуралдаанаар аймгийн 2025 оны төсөв, Орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг батлах, ойн сангаас бэлтгэх түлээний модны дээд хязгаарыг тогтоох, Баян-Өлгий аймгийн жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө, төрийн албан хаагчдын монгол бичгийн сургалтын хөтөлбөр батлах зэрэг 21 асуудал хэлэлцэхээр төлөвлөж байна.  


Ташрамд, Төсвийн тухай хуулиар аймаг, нийслэлийн ИТХ, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 5-ны дотор батлахаар хуульчилсан байдаг.

Холбоотой мэдээ