ӨВӨРХАНГАЙ: "Ногоон хэрэм" төслөөр 2 сая орчим тарьц, суулгацыг ургуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-11-11 12:15:57

Арвайхээр, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/.  Монгол, Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл Арвайхээр суманд 2026 он хүртэл хэрэгжинэ.


Төслийн хүрээнд 15 га газарт 14 нэр төрлийн 2 сая орчим тарьц, суулгацыг ургуулж байна. Энэ жил улиас, бургас, хайлаасны хоёр настай суулгацуудыг ойжуулалтад гаргажээ.




“Ногоон хэрэм” төслөөр тал хээрийн бүс нутгийг модны үр, тарьц суулгацаар хангах хүчин чадал бүхий мод үржүүлгийн газрыг байгуулахаас гадна иргэд, байгууллагыг арга зүйгээр хангах, экологийн боловсрол олгох, чадавхжуулахад чиглэсэн Мэдээлэл сурталчилгаа, сургалтын төвийг байгууллаа.


Сэргээгдэх эрчим хүч нарны гэрлийн тусгалыг дулааны энерги болгон ашиглаж, олон улсын ногоон стантартыг бүрэн хангасан хоёр давхар 204 м.кв талбай бүхий Сургалт хөгжлийн төвийн барилга ашиглалтад ороход бэлэн болсон байна. 





Холбоотой мэдээ