ХОВД: Шинээр томилогдсон Засаг дарга М.Амарсанаа ажлаа хүлээн авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргаар Морхын Амарсанааг томиллоо.
Уг шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж, тус аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны шийдвэрт үндэслэн гаргажээ.
Шинээр томилогдсон Засаг дарга өнөөдөр ажлаа хүлээн авч байна.
Албаны төлөөллүүд түүнд төрийн тамга, тэмдгийг албан ёсоор гардуулан өглөө.
Энэ үeэр Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа орон нутгийнхаа хөгжлийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлэв.
Мөн тэрбээр ажлынхаа эхэнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн явцтай танилцсан юм.