ОРХОН: Хот тохижуулах газарт сүүлийн гурван жилд 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-10-15 11:44:03
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сүүлийн гурван жилийн хугацаанд аймгийн Хот тохижуулах газарт улс болон орон нутгийн төсвийн 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар парк шинэчлэлт хийгээд байна.


Энэ онд л гэхэд орон нутгийн төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар  авто замын засвар, цэвэрлэгээ үйлчилгээ хийх зориулалт бүхий 7 техник хэрэгслийг Хот тохижуулах газарт хүлээлгэн өгчээ.


Үүнд, авто гридер, ковш,  далангийн индүү, старекс, маяти зэрэг автомашин, техник хэрэгслийг тус бүр нэгийг мөн 399 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар авто замын цэвэрлэгээ үйлчилгээ хийх зориулалттай тусгай тоноглол бүхий автомашин гурвыг нийлүүлсэн байна.


Үүний үр дүнд гэр хорооллын 300 орчим километр сайжруулсан зам, хотын доторх 130 гаруй километр асфальтан замын ашиглалт, цэвэрлэгээ, засвар үйлчилгээг цаг тухайд хийхийн зэрэгцээ ажилчдын ажиллах нөхцөл сайжирч, цаг хугацаа хэмнэж байна. 

 

Холбоотой мэдээ