ОРХОН: Аймгийн Сонгуулийн хороо ИТХ-д 41 нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгосон тухай тогтоолыг өргөн барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-10-15 11:02:51
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу аймгийн Сонгуулийн хороо орон нутгийн ээлжит сонгуулийн дүнд үндэслэн сонгогчдын хамгийн олон саналыг авсан нэр дэвшигчдийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай 22 дугаар тогтоолыг аймгийн ИТХ-д өргөн барилаа


Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны Сонгуулийн хороо ИТХ-ын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулахаар заасан бөгөөд аймгийн ИТХ-ын ажлын алба анхдугаар хуралдааны бэлтгэл ажлыг ханган ажиллах юм.

 

Аймгийн ИТХ-ын сонгуулийн 29 тойрог, 41 мандатад 5 намын 98 нэр дэвшигч бүртгүүлж, аймгийн сонгуулийн хорооноос сонгогчдын хамгийн олон санал авсан 41 нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож байгаа юм.

Холбоотой мэдээ