Малчид хоршооны гишүүн болоход хойрго хандаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 15:37:52

Хөвсгөл аймгийн хэмжээнд 14 мянга гаруй малчин өрх байдаг тоон үзүүлэлт байдаг боловч энэ онд 8690 өрх 1644533 кг ноосонд 1 тэрбум 844 сая 698 мянган төгрөг урамшуулалд авахаар материалаа мал хамгаалах санд хүргүүлжээ.

Малчид хоршооны гишүүн болоход хойрго хандсаны улмаас ноосны урамшуулах авах иргэдийн тоо буурч байгаа гэнэ.  Өнгөрсөн онд ноосны урамшуулал авахаар 10 мянган өрх материалаа өгсөн бол энэ жил 8690 болж буурсан ба нийт малчин өрхийн 70 орчим хувь нь хоршооны гишүүн болж урамшуулал авах боломж бүрджээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ