ДОРНОД: Ойжуулах, нөхөн сэргээх ажлын үр дүнд өвсний ургац сайжирна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-09-16 17:12:31

Чойбалсан, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Ойжуулах, нөхөн сэргээх ажлын үр дүнд өвсний ургац сайжирч, усны нөөц нэмэгддэг.


Дорнод аймагт усны нөөц, экосистемийн үйлчилгээг тэтгэх зорилгоор татмын ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ онд улс, орон нутгийн төсвөөр түймэрт шатсан, хөнөөлт шавжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн 50 га талбайг нөхөн сэргээж байна. Түүнчлэн “Адапт” төсөлтэй хамтран Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Булган, Хөлөнбуйр суманд татмын ойжуулалтыг 200 га талбайд хийхээр төлөвлөжээ. Энэхүү нөхөн сэргээлтийн ажлыг “Өвөр эрээн” ХХК , “Нарс мод” ХХК, “Нью бэст хаус” ХХК гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ