СҮХБААТАР: Соёл урлагийн салбарт 200 гаруй албан хаагч ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 9 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн бямба, ням гаргийг “Соёл урлагийн ажилтны өдөр”
болгон тэмдэглэдэг уламжлалтай. Сүхбаатар аймгийн хэмжээнд Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын
харьяа 15 мэргэжлийн
байгууллагад 200 гаруй
албан хаагч ажиллаж байна.
Өнөөдөр соёл урлагийн ажилтны өдөр тохиож байна. Тус аймагт
дээрх баярыг ирэх долоо хоногт тэмдэглэнэ. Ингэхдээ салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг, номын баяр, нөхөрсөг уралдаан тэмцээн зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор энэхүү тэмдэглэлт өдрийг баталсан бөгөөд манай улсад соёл, урлагийн ажилтны өдрийг 1993 оноос хойш 31 дэх жилдээ тэмдэглэж байна.