СЭЛЭНГЭ: Аймгийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалыг хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-06 11:29:14

Сүхбаатар, 2024 оны есдүгээр 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалыг хуулийн хүрээнд өчигдөр хүлээн авлаа.

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийнхээ материалыг Монгол ардын нам, Ардчилсан нам, Хүн намууд аймгийн Сонгуулийн хороонд өргөн барилаа.

 

Аймгийн Сонгуулийн хороо 7 хоногийн хугацаанд материалыг хянан шийдвэрлэнэ.

 

Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 7:00-:20:00 цагт явуулна.

 

Холбоотой мэдээ