СЭЛЭНГЭ: Д.Цэлмүүн стандарт төрөлд дэд аварга болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-05 18:39:05

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын улсын тэргүүний II сургуулийн сурагч, "Таван хан" шатрын клубийн тамирчин олон улсын эмэгтэй дэд мастер Д.Цэлмүүн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний 14 насны охидын ангиллын стандарт төрөлд мөнгөн медалийн болзол хангаж, чансаагаа 112-оор ахиулжээ.

 

Д.Цэлмүүн 7 дугаар сарын 12-21-ний өдрүүдэд Малайз улсад зохион байгуулсан Зүүн Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнд амжилттай оролцож стандарт төрөлд дэд аваргын болзлыг хангасан байна.

 

Тэрбээр стандарт, рапид, блиц гэсэн 3 төрөлд оролцож, нэг алт, 2 мөнгөн медаль хүртжээ.

 

Мөн 2017 онд Румын улсад болсон сурагчдын дэлхийн аваргаас алт, мөн онд БНХАУ-д болсон сурагчдын Ази тивийн аваргаас алтан медаль хүртэж байсан байна.

 

Эдгээр амжилтаараа Д.Цэлмүүн Монголын шатрын холбооны шилдэг хүүхэд, Монгол Улсын онцлох хүүхдээр шалгарч байжээ.

 

Холбоотой мэдээ