ДУНДГОВЬ: Зүүн Азийн жюү жицүгийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Зүүн Азийн жюү
жицүгийн аварга шалгаруулах тэмцээнд "Ид шидийн орон-Дундговь" ХХХТ-ийн дугуйлангийн
6 тамирчин оролцож, 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.
Тус тэмцээний 44 кг жинд М.Эрхсаран түрүүлж алтан медаль авсан бол 48 кг жинд Б.Долгормаа, Д.Гандорж нар мөнгө, мөн жинд А.Мөнхцэцэг, 57 кг жинд Т.Номингэрэл тус тус хүрэл медалийн эзэд болжээ.
Тамирчин хүүхдүүд Улаанбаатар хотын Ид шидийн орон-Улиастай ХХХТ-д нэг сар байрлаж бэлтгэл хийжээ.
"Ид шидийн орон-Дундговь" ХХХТ-ийн
Х.Пүрэвдэлгэр багштай жюү жицү бөхийн сургалт 2022 оны 11 дүгээр сарын 1-нээс
хичээллэж эхэлсэн бөгөөд 140 гаруй хүүхдийг уг спортоор хичээллүүлж байна.
Энэ хугацаанд тус төвийн сурагчид улс, бүс, олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцон, 11 алт 16 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн бол энэ удаа Азийн аваргатай болжээ.