Хоёр харцага, зургаан начин цолтон төрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-12 18:50:18

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөлөө.


Улс, аймгийн, сумын цолтой болон залуу 512 бөхөөс дөрөв нь наймын даваанд шалгарч үлдээд байна. Тодруулбал, даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, арслан Б.Орхонбаяр, начин Д.Хүдэрбулга нар тунав. Улсын начин Д.Хүдэрбулгын хувьд отгон аварга О.Хангайгаар долоо давж заан цолын болзол хангасан.


Харин улсын харцага Г.Ганхуяг хоёр жил дараалан зургаа давж цолоо баталлаа. Тэгвэл одоогоор шинээр хоёр харцага, зургаан начин төрөөд байна. Шинэ цолтнуудыг танилцуулъя.


Улсын харцага

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат аймгийн арслан Т.Сайханжаргал

Төв аймгийн Баянчандмань сумын харьяат улсын начин Э.Ууганбаяр


Улсын начин

Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхжаргал

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслан Т.Довчинсэмбээ

Ховд аймгийн Дөргөн сумын харьяат аймгийн арслан Г.Дармаажанцан

Сэлэнгэ аймгийн бөх Хүдэр сумын харьяат аймгийн арслан Д.Төрболд

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат аймгийн арслан М.Амарсанаа

Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн арслан Л.Энхсаруул


Хэдхэн мөчийн дараа хүчит бөхийн барилдааны наймын даваа эхэлнэ. Наймын даваанд даян аварга Н.Батсуурь шинээр заан цолны болзол хангасан Д.Хүдэрбулгыг амлаж, улсын аварга П.Бүрэнтөгс, арслан Б.Орхонбаяр нар туналаа. 







Холбоотой мэдээ