ӨВӨРХАНГАЙ: Хангайн бүсийн тойргийн сонгуулийн ирц 30 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ 
                                                                    Арвайхээр 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойргийн санал өгөх ирц 11:00 цагийн
байдлаар 18.1 хувьтай байсан бол 13:00 цагийн байдлаар
46.527 сонгогч саналаа
өгч 32.4 хувьд хүрсэн.  
Үүнээс Өвөрхангай
аймагт сонгуулийн ирц 32,3%, Архангай аймагт 32,8%, Баянхонгор аймагт 29,6% байна.
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 1
дүгээр тойргийн 321 хэсгээс
417 чиглэлд 2700 сонгогч санал өгөх хүсэлт гаргаснаас 2572 сонгогч буюу 95,3
хувь нь саналаа өгчээ.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    