ОРХОН: Банкны ажилтнууд 64.4 литр цус хандивлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024
оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/ Сүүлийн
найман жилийн хугацаанд Орхон аймгийн банкируудаас 161 донор 64.4 литр цус
бэлэглэжээ. Ийнхүү тэд 483 хүний амь аврах буянтай үйлсэд хувь нэмрээ оруулжээ.
Орхон аймаг дахь Монголбанкны хэлтэс, арилжааны банкууд, БОЭТ-ийн Цусны салбар төв хамтран “Цусаа бэлэглэж бусдыгаа аваръя” сайн үйлсийн аяныг 2016 оноос хойш, Банкны ажилтны өдрөөр зохион байгуулж хэвшсэн байна.
Энэ жил Монголбанк, Хаан, Худалдаа хөгжил, Хас, Төр,
Капитрон, Богд, Ариг банкууд тус аянд нэгдэж, цусаа хандивлалаа.
Ташрамд дурдахад, Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ сарын хоёронд тохиолоо.