ТҮК-иудад 2025 оноос тоног төхөөрөмжийн зээл олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-03 12:52:36

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хот, нийтийн аж ахуйн ажилчдын цалинг энэ сараас 3.5 сая төгрөг болж буйтай холбогдуулан тохижилт үйлчилгээний компаниудын тендерийг долоодугаар сарын нэгнээс дахин зарлана.


Одоогоор ТҮК-иудын 70 хувь нь хот тохижилт, ЗАА, дүүргийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн хувийн компани байдаг. Хот зардлыг нь нэмсэн ч гуйлгаж ажил хийдэг байдлыг халж, бизнесийн зарчмаар явна. Мөн ирэх оноос тоног төхөөрөмжийн зээл олгож эхэлнэ. Сэтгэлтэй компаниуд нь ажлаа хийгээд явна. Тендерт одоо ажиллаж буй компаниуд оролцох боломжтой”-г Засаг дарга Х.Нямбаатар нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр тэмдэглэснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ