“Монголын театрын түүх” уншигчдын гарт

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-07 19:06:18

Мэргэжлийн театр судлаачдын хамтын бүтээл “Монголын театрын түүх” ном уншигчдад хүрэхэд бэлэн болжээ.

Хэдийгээр Монгол Улсад театрын урлаг үүсч хөгжөөд цөөнгүй жилийг үдсэн боловч театр урлагийн түүхээ цогцоор нь судалсан бүтээл хараахан хэвлэгдэж гараагүй аж.

Тус номд театрын урлагийн түүхээ он цагийн үечлэлд оруулж, театрын найруулга, жүжгийн зохиол, жүжгийн зохиолчдын түүх, тайзны зураг, засал, жүжгийн хөгжим, төвийн болоод орон нутгийн театруудын түүх, урын сан зэрэг тал бүрээс нь сурвалжлан судалжээ.

Энэхүү номыг Монголчуудын театрын сэтгэлгээний уламжлалт ойлголт, нүүдэлчдийн театр, Ноён хутагтын “Саран хөхөө” жүжгээс эхлээд ХХI зууны эхэн үе хүртэлх он цагийг хамран орчин үеийн театрын судлалын онол арга зүйд суурилан бүтээснээрээ онцлогтой. Түүнчлэн хожмын театр судлаач, мэргэжлийн театрын жүжигчид, найруулагч, театрын урлагийг сонирхогчдын хэрэгцээнд нийцэхүйц жинтэй бүтээл болсон хэмээн мэргэжлийнхэн үзэж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд